
Самсунг компани удтал хүлээлгэсэн Galaxy S9 ба Galaxy S9+ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. “Samsung” ухаалаг гар утасны “Galaxy S9” загвар нь 5,8 инчийн дэлгэцтэй, 4Гб-н шуурхай санамжтай бөгөөд өөрт суурилсан санамж нь 64Гб бол S9+ загвар нь нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6Гб-ын шуурхай санамжтай, 128Гб-ын өөрт суурилсан санамжтай. Мөн Micro SD мемори картны тусламжтайгаар санамжийг 400 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Ухаалаг гар утас нь “Samsung Knox 3.1” суурь дэвсгэрээр хамгаалагдсан байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл