Италийн нийслэл Ром хотод зургаан жилийн дараа цас оржээ

Италийн нийслэл Ром хот өнгөрсөн сарын 26-нд сүүлийн зургаан  жилд орж байгаагүй цас орсон байна.
Дан ганц Ром биш, өнгөрсөн долоо хоногт Европын Холбооны орнуудад маш ихээр хүйтэрч, Сибириэс орж ирсэн агаарын урсгалын нөлөөгөөр цас үргэлжлэн орж байгаа гэж үзэж байгаа аж. Энэ хүйтрэлтийг Европын хэвлэлүүд “Дорно зүгээс ирсэн араатан” гэж нэрлэжээ.

Хүйтэрсний улмаас Польшид 9 хүн, Францад 4 хүн, Литва улсад 5 хүн, Чехэд 3 хүн, Румынд 2 хүн амиа алдсан бол Италид орон гэргүй нэг хүн осгож нас баржээ.

Түүнчлэн  Их Британийн хойд нутагт агаарын хэм -11 болж буурч, ихэнх нутгаар 5-10 см зузаан цас  оржээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …