ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган эхэллээ

XIII сонгуулийн  Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/-ын анхдугаар чуулган өнөө өглөө 9 цагт Бээжинд эхэллээ. XIII удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 3-р сарын  5-20-нд Бээжинд болж, чуулган 15 хоног хагас өдөр үргэлжлэх юм. Энэ удаагийн БХАТИХ хуралдах хугацаагаараа хамгийн урт, хэлэлцэх агуулга нь ч хамгийн олон чуулган болно.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хуралд АТИХ-ын шинэ  хэвлэлийн төлөөлөгч Жан Е Сүйгийн танилцуулснаар, энэ удаагийн чуулган, засгийн  газрын ажлын тайлан, төлөвлөгөөний тайлан, төсвийн тайлан, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, хяналтын хуулийн  төсөл, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, Дээд шүүхийн ажлын тайлан, Дээд прокурорын ажлын тайлан, Төрийн зөвлөлийн  байгууллагын өөрчлөлтийн төсөл зэргийг хянан хэлэлцэж, төрийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг сонгох, томилох шийдвэр гаргах зэрэг 10 зүйлийг хэлэлцэнэ.

Чуулганы үеэр мөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,  АТИХ-аас хууль тогтоох, хяналт тавих, мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлаар 14 удаа хэвлэлийн бага хурал зохионо. 3-р сарын 20-ны өглөө чуулган өндөрлөсний дараа Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайд гадаад дотоодын сурвалжлагчидтай уулзаж, асуултад хариулна гэлээ.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …