Австралид 400 гаруй багш болон сурагч норовирусаар халдварлажээ


Австралийн Саутпорт хотын нэгэн хувийн сургуулийн 400 гаруй багш, сурагч норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласны улмаас тус сургууль хаагдах болоод байгаа тухай телевизийн “Nine News” суваг мэдээлсэн байна.

Тус телевизийн мэдээлснээр, норовирус өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тус сургуульд бүрэн ариутгал хийх аж.

Норовирус өвчин нь бөөлжих, халуурах болон суулгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Дутуу боловсруулсан жимс ногоо хэрэглэх, хүнсний эрүүл ахуйг сахиагүйн улмаас энэ халдварт өвчин үүсдэг байна.

montsame.mn

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …