Шүдийг хэрхэн цайруулах вэ?

Дур булаам инээмсэглэлийг үргэлж чимж байдаг шүдээ цасан цагаан хэвээр хадгалахад тань туслах зөвлөгөөг хүргэе. Энгийн бөгөөд үр дүнтэй дараах хэдэн зөвлөгөөг хэрэгжүүлээд нэг үзээрэй.

• Цай, кофегоо аль болох сүүтэй ууж хэрэглэ. Энэ нь таны шүдийг толботон өнгөртөж, харлахаас бага ч болтугай сэргийлэх болно.
• Хэт халуун, хүйтэн зүйлс уухаас зайлсхий. Хэт халуун, хүйтэн зүйл уух нь таны шүдний пааланг гэмтээж, өнгөө алдахад хүргэдэг.
• Жимсний жүүс сахар ихтэй тул татгалзах хэрэгтэй. Усан үзэм, цангис зэрэг жимсний жүүс нь хүчиллэг бодисыг ихээр агуулдаг учир шүд хорхойтоход хамгийн ихээр нөлөөлдөг байна. Иймд жимсний жүүс уухын оронд шинэхэн жимс идэхийг танд зөвлөе.
• Нэрсний төрлийн жимс идсэний дараа шүдээ цэвэрлэ. Учир нь түүнээс үлдсэн хар өнгөр тогтож үлдэх магадлал өндөртэй байдаг.
• Хар өнгийн сүмснээс татгалзах. Шар буурцагны сүмс, шорлог, шарсан махны сүмс, кетчуп, цагаан цуу, шоколадан сүмс зэрэг нь шүдийг өнгөртөж, харлуулах нэгэн эх үүсгэвэр болдог бөгөөд өнөөдрөөс эхлээд аль болох татгалзахыг хичээгээрэй.
• Чихэргүй бохь зажлах.Шүдийг тань өнгөртүүлж болзошгүй шингэн зүйлс ууж, идсэнийхээ дараа чихэргүй бохь зажилж, шүдээ цэвэрлэж байгаарай.

Энэхүү хэдхэн зөвлөгөөг хэсэг хугацаанд дагахад л таны шүдэнд бодит өөрчлөлтүүд гарч эхлэх бөгөөд туршаад үзэхийг санал болгож байна. Хэрэв та шүд цайруулах энгийн бусад аргыг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай.

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …