Их Британий нэрт одон оронч, физикч,профессор Стивен Уильям Хокинг 76 насандаа таалал төгсжээ. Түүний бичсэн номууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг алдар хүндийн оргилд хүрсэн эрдэмтдийн нэг болгосон юм.
Тэрээр Лу Геригийн өвчин хэмээн нэрлэдэг хүнийг тахир дутуу болгож, үхэлд ч хүргэх аюултай төв мэдрэлийн системийн эдгэшгүй өвчтэй байсан юм.
Стивен Уильям Хокинг Их Британийн Сандэй Таймс-ийн бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш тэргүүлсэн “Цаг хугацааны товч түүх” (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.
Стивен Хокинг нь Их Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн байнгын гишүүн бөгөөд 2009 онд АНУ-ын дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн эрхэм байв.