Ирэх сард гурван улсын дээд хэмжээний уулзалт Истанбулд болно

Өнгөрөгч оны 11-р сард Владимир Путин Тайип Эрдоган болон Хасан Рухани нартай Сочи хотноо уулзалт хийж байсан билээ. Тэгвэл ирэх сарын дөрөвний өдөр гурван талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах бөгөөд өмнөх өдөр нь Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, Оросын ерөнхийлөгч Владимр Путин нар хуралдаанд оролцох бөгөөд Сочи дахь уулзалтын үеэр ч мөн адил хоёр талын уулзалт зохиож байсан.

Сирийн асуудлаар уулзах Орос, Турк, Иран улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт болж байгаа нь Анкара болон Москвагийн Сирийн асуудал дээрх хамтын ажиллагаа улам эрчимжиж байгааг харуулж буй жишээ болж байна.

ОХУ болон Бүгд Найрамдах Турк Улс нь 2016 онд Оросын онгоцыг сөнөөсөн үйл явдлаас хойш Сирийн асуудлаар хамтрах болсон юм.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …