Өнгөрөгч пүрэв гаригт Оросын карго онгоцонд ачиж явсан нийт 3 тоннын жинтэй 200 орчим алтан гулдмай алдаатай ажиллагааны улмаас Сибирийн газар нутагт унажээ.
Алтан гулдмайнууд газарт унахаас өмнө хэдэн минутын турш Сибирийн саарал тэнгэрийг чимэглэж байв. Хүйтэн дайны үеийн Antonov An-12 нэртэй тус карго онгоц хувийн уурхайн компанийн нийт 378 сая ам долларын үнэд хүрэхүйц шар болон цагаан алт, алмазнууд ачин, Сибирийн Якутск Нисэх Онгоцны буудлаас хөөрсөн байна.
The Siberian Times-т мэдээлснээр ачаа агуулах хэсгийн доод хаалга онгойсноос алтан гулдмайнууд унасан гэж бичжээ. Үүний дараа онгоц ойролцоогоор 16 км хөөрөөд ойролцоох Маган Онгоцны буудалд яаралтай газардсан.
Орон нутгийн цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч унасан бүх алтан гулдмайг илрүүлсэн бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй болохыг хэлсэн.
Онгоцны багийнхан алтнуудыг зааврын дагуу ачаагүйгээс ийм зүйл болсон гэж буруутгагдаж байгаа ч энэ өдөр хүчтэй салхи шуурснаас ачаа агуулах хэсгийн хаалга задрахад хүрсэн гэж таамаглаж байна.