ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин үнэмлэхүй ялалт байгуулж байна

Өчигдөр болж өнгөрсөн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч албыг хашиж буй Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулах нь урьдчилсан дүнгээс тодорхой байна. Сонгуулийн ирц 67 хувьд хүрээд байгаа аж.

Тэрээр одоогоор нийт сонгогчдын 76.5 хувийн саналыг аваад байна. Удаах байранд Коммунист намаас анх удаа нэр дэвшиж байгаа Павел Грудинин 12 хувьтай яваа бол түүний дараа Либерал Ардчилсан намын ахмад, улс төрч Владимир Жириновский зургаа орчим хувьтай удаалж явна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос эхний дүнг зарласны дараа Владимир Путин Москвагийн Улаан Талбайд цугларсан олны өмнө гарч, дэмжигчиддээ талархал илэрхийлсэн.

Бусад таван нэр дэвшигч хоёроос дээш хувийн санал авч чадаагүй байна.

Путин анх 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Дараа нь 2012 онд тэрбээр 63.6 хувийн саналаар ерөнхийлөгч болж байв. Энэ удаа дахин сонгогдвол 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Орос орныг удирдах аж.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …