Канадын алдарт дуучин Селин Дион эрүүл мэндийн байдлаасаа болж Лас Вегас хотод гурав болон дөрөвдүгээр сард гурван долоо хоногийн хугацаатай хийх гэж байсан тоглолтоо цуцаллаа.
Тодруулбал дуучин бүсгүй дунд чихний үрэвсэлтэй болсон нь сонсголд нь нөлөөлж, дуулахад хүндрэлтэй болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь тайлбарласан.
Селин тоглолтоо энэ сарын 27-ны өдрөөс ирэх сарын 18 хүртэл хийх хуваарьтай байсан ч эмчилгээнд орох шаардлагатай болсон тул тавдугаар сарын 22-ноос тоглолтоо хийх аж.
Тэрээр хэлэхдээ “Сүүлийн үед хэд хэдэн асуудал тулгараад байна. Тоглолтоо хийхийг үнэхээр их хүсч байсан. Үүнд итгэж чадахгүй нь. Миний тоглолтыг үзэхээр Лас Вегасыг зорих гэж байсан фенүүдээсээ уучлалт гуйя” гэсэн.
Чихний асуудлаас болоод сүүлийн 12-18 сард дуучны биеийн байдал сайнгүй байгаа ба тасалбар авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгож эхлэх аж.