АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч Майкл Коэн 2016 оны аравдугаар сард биеэ үнэлэгч “Салхи Дэниэл” гэх хочтой Степани Клиффорд гэх бүсгүйд “Амаа хамхиж яв” гэж 130,000 ам.доллар төлсөн тухай нууцыг үл задлах гэрээг зөрчсөн хэрэгт буруутгаж бүсгүйгээс хохирлын 20 сая долларыг нэхэмжилжээ.
Биеэ үнэлэгч “Салхи Дэниэл” 2006 онд Трамптай холбоотой болж, энэ харилцаа нь долоон сарын хугацаанд үргэлжилснийг мэдэгджээ. Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Майкл Коэн бүсгүйг чимээгүй байлгахын тулд өөрийн мөнгөнөөс 130,000 ам.доллар төлснөө гэж хэлсэн байна.