Японы иргэн Киоко Озеки докторын зэрэг хамгаалжээ. Өнгөрсөн бямба гаригт Киото хотын Рицүмэйкан их сургуульд тэрээр эртний нэхмэл эдлэлийн талаарх судалгаагаараа ийн амжилттай хамгаалснаар хамгийн өндөр насандаа эрдмийн зэрэг хүртсэн япон хүн болсон байна.
Тодруулбал тэрээр эртний Жомоны үеэс одоог хүртэл даавууны соёлын гарал үүсэл, шинж чанарын талаар 30 гаруй жил судалсан болохыг Синьхуа агентлаг мэдээлсэн.
Киоко 1929 онд Нагояа мужид төрсөн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дуусахад 16 настай байсан түүнд коллежид явах боломж олдохгүй байсаар олон жил өнгөрчээ.
Гэр бүлээ цуцлуулснаас хойш хүүхэлдэй урлаж заран мөнгө олдог байсан аж.