Мьянмарын шинэ ерөнхийлөгчийг сонгов

Мьянмар улсын парламент Тин Чяу суудлаасаа огцорсны дараа гурван нэр дэвшигчээс Вин Мьинийг ерөнхийлөгчөөр сонголоо.

Тин Чяу эрүүл мэндийн байдлаасаа болж суудлаа өгсөн аж.

Парламентын доод танхимын даргаар 2012 оноос хойш ажиллаж байсан Вин Мьин Тин Чяугийн дараа ерөнхийлөгч болно гэдэг нь гарцаагүй байсан бөгөөд олон ч хүн ийнхүү таамаглаж байжээ.

Шинэ ерөнхийлөгч Ардчиллын төлөө үндэсний лиг намын ахмад гишүүдийн нэг агаад тус намын эмэгтэй дарга Ан Сан Су Чигийн дотны нөхдийнх нь нэг юм.

Тиймдээ ч Ан Сан Су Чи улсын томоохон эрх баригч байж, Вин Мьинийг бэлгэ тэмдгийн ерөнхийлөгч гэж үзэх хүн цөөнгүй байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …