Байгаль хамгаалагчид одон орон судлалын төхөөрөмж хэрэглэж эхэлжээ

Эрдэмтэд алсад орших оддыг судлахдаа ашигладаг төхөөрөмжийг устаж үгүй болох аюулд өртөөд буй амьтдыг илрүүлэхэд хэрэглэж эхэлжээ.

Эрдэмтдийн баг амьтдыг автоматаар таних уг төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ амьтдыг биеэс нь ялгарах дулааны тусламжтай илрүүлэх юм.

Электрон төхөөрөмжийн ажиллах горимыг Английн Ливерпүүл хотод болсон Европын одон орон судлалын нийгэмлэгийн ээлжит хуралд танилцуулсан.

Уг санаачлагыг Ливерпүүлийн  John Moores-ын Их сургуулийн байгаль хамгаалагч Сержь Вик, мөн сургуулийн одон орны физикч Стив Лонмоорь нар санаачилжээ.

Тэд үүгээр зөвхөн амьтдын тоог тоолоод зогсохгүй хүмүүст амьтдыг хамгаалах сэдэл төрүүлнэ гэж итгэсэн. Цаашлаад амьтдын тоо толгойг гаргадаг хуучин аргыг цаг их авч, өртөг их гаргадаг гэж үзсэн аж.

Chester амьтдын хүрээлэн, Knowsley Safari парк дахь амьтдыг уг технологиор судалсан байдлыг харахад зарим амьтан модны цаанаас ч тод харагдаж байжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …