Дэлхийгээс харж болох хамгийн алсын одыг илрүүлэв

Дэлхийгээс олж харж болох хамгийн алсын одыг илрүүлжээ. Икар гэж нэрлэсэн шинээр илрүүлсэн од ердийн одны ангилалд багтах аж.

“Habbl” дурангийн тусламжтайгаар Америкийн одон орончдын илрүүлсэн уг од манай гаригаас есөн тэрбум гэрлийн жилийн зайд оршдог ажээ.

Галактик болон шинэ оддыг олж харах хялбар байдаг ч хэт холын зайд орших оддыг ялгаж илрүүлэх нь түвэгтэй байдаг.

Одон орончид MACS J1149 Lensed Star 1 (LS1) гэдэг шинжлэх ухааны нэршилтэй Икар одыг таталцлын линзийн аргын тусламжтайгаар илрүүлсэн бөгөөд уг од Нарнаас илүү том, илүү хурц гэрэлтэй гэсэн дүгнэлтийг хийжээ.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …