“Мулан” кинонд Жет Ли, Гон Ли нар дүр бүтээхээр болжээ

Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн “Мулан”  нэртэй бүрэн хэмжээний киног Disney ба Sony кино компани хамтран бүтээж байгаа билээ.  Өнгөрсөн оны 11-р сард  киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин  Лю Ифэй сонгогдсон юм.

Тэгвэл  бусад дүрүүдийн  сонгон шалгаруулалт явагдаж  Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд,  Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээхээр сонгогджээ.

1998 онд нээлтээ хийж байсан “Мулан” нэртэй анимейшн кино нь тухайн үедээ кино театруудаас 300 сая ам.долларын орлого олж байжээ.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …