Энэтхэгийн хойд нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 117 хүн амиа алджээ.Энэтхэгийн баруун хойд нутгийн Ражастхан, Баруун Бенгал мужуудад энэ долоо хоногийн лхагва гарагийн орой шороо шуурга шуурч, дараа нь аянга цахилгаантай бороо оржээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, аянга бууснаар олон айл өрхийн гэр шатжээ. Байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн, орон гэрээ алдсан хүмүүст туслах шуурхай арга хэмжээ авахыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.