Индонезийн Сурабая хотод дэлбэрэлт болж 11 хүн амиа алджээ

Индонезийн Сурабая хотын гурван сүм өнгөрсөн ням гаригт халдлагад өртжээ.  Тухайлбал  Сурабая  хотын олон хүн цуглардаг Санта Мария, Индонезийн Христийн болон Пентекостын төв сүмүүд дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн улмаас 11 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ. Бөмбөг тэсэлсэн этгээдүүд нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон гэж тус улсын ЦЕГын дарга мэдэгдсэн байна.

Индонезийн ерөнхийлөгч Ж.Видодо “Алан хядагчид хүүхдүүдийг амиа золиослогч болгож байна” гэжээ. Харин бол тус улсын ЦЕГын дарга Тито Карнавьян мэдэгдэхдээ “Нэг сүмд ээж нь хоёр хүүтэйгээ амиа золиосолсон бол нөгөө хоёр сүмд аав нь гурван хүүгийнхээ хамт тэсрэх бөмбөг дэлбэлэн амиа золиосолсон байна” гэж ярьжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …