LOS ANGELES-CA-MAY 9: R&B singer Chris Brown (C) appears in court for a probation violation hearing in Los Angeles Court on May 9, 2014 in Los Angeles, California. Chris Brown was sentenced to an additional year in jail, serving another 131 days after credit for days already served. (Photo by Paul Buck-PoolGetty Images)

Крис Браун дахиад л хүчирхийллийн хэрэгт холбогдов

Крис Браун дахиад л шүүхийн өмнө толгой бөхийх хэрэгтэй болов. Учир нь нэгэн бүсгүй Грэмми шагналт дуучин эр өөрийг нь цохисны дээр мөрдөж мөшгин зовоосон хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргажээ.

Улмаар шүүхээс Крисийг “Кассандра” хэмээх хочтой 24 настай бүсгүйгээс 1 км зай барьж байх шийдвэр гаргасан байна. Энэ долоо хоногт Лос-Анжелес хотын шүүхэд гаргасан бүсгүйн гомдолд Браун түүнийг олон удаа хүчирхийлж, дарамталж байсан гэнэ.
Харин дуучин эрийн өмгөөлөгч 29 настай үйлчлүүлэгч нь Кассандра гэдэг ямар ч бүсгүйг танихгүй бөгөөд тийм эмэгтэйн эрүүл мэндэд хохирол учруулаагүй хэмээжээ.
Браун 2009 онд алдартай найз бүсгүй болох дуучин Рианнаг зодсон хэргээр шүүхэд дуудагдаж, шийтгэл хүлээж байсан юм. Мөн өнгөрсөн жил түүний хуучин найз бүсгүй Каррючи Тран дуучин залуу өөрийг нь ална гэж заналхийлсэн хэмээн гомдол гаргажээ.
Хамгийн сүүлд сарын өмнө Жэйн Дои гэх бүсгүй Крис Браун гэртээ садар наргиан хийхдээ өөрийг хүлж, хүчирхийлсэн хэмээсэн байна. Үүнээс болж бүсгүй сэтгэлзүйн гүн дарамт, цочирдолд ороод байгаа аж. Харин Брауны өмгөөлөгч дээрх хэргүүдийг үгүйсгэсээр байгаа юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …