“Хьюндай”  компани үйлдвэрийн доголдолтой автомашинуудаа эргүүлэн татна

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Хьюндай”  компани хаалганы удирдах хэсэгт гарсан үйлдвэрийн доголдол бүхий 2300 гаруй автомашиныг Хятад улсаас эргүүлэн татахаар болсон тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

2015 оны гуравдугаар сарын 19-нөөс 2018 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд үйлдвэрлэгдсэн 2339 ширхэг “Карнивал” загварын машиныг баасан гарагаас эргүүлэн татаж эхэлжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, компани хэрэглэгчдийн аюулгүй байдалд учирсан эрсдэлийг арилгахын тулд хаалганы удирдах хэсгийн программ хангамжийг үнэ төлбөргүй сайжруулах бөгөөд автомашинуудыг засаж дууссаны дараа худалдаанд гаргах гэнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …