УИХ авч үлдсэн гишүүдийнхээ бүрэн эрхийг цуцлах уу?

Монгол Улсын Их хурал түүхэндээ анх удаагаа хүчингийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, 45, 47 дугаар тогтоолоор УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байдаг.

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47 дугаар тогтоолуудад буюу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг цуцлах шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төсөлд хориг тавьсан юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг бүрэн эрхийг цуцалж шалгах ёстой гэж үзсэн хэрэг.

Гэвч Д.Гантулгын хувьд Ерөнхийлөгчийг хориг тавихаас өмнө өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хориг УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг цуцлах эсэхэд холбогдохоор болж байна.

Хууль зүйн байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хаалттай хэлэлцэхэд дэмжээгүй ч, нээлттэй хэлэлцэх үеэр гишүүд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ. Одоо УИХ Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, өмнө нь гаргасан шийдвэрээ батлах уу, эсвэл олон нийтэд таалагдахын тулд Байнгын хорооны гишүүд шиг эргэж буцах уу гэдгийг харах л үлдэж байна.

Ер нь гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг цуцалж байгаад шалгуулах нь зүйтэй. Тэгээд ч олон нийтийн дургүйцлийг төрүүлэм гэмт хэрэгт холбогдсон гишүүд заавал асуудлаа ингэж хүндрүүлэхгүйгээр өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзчихдаг дэлхийн жишгийг дагадаг болмоор. Тэгвэл УИХ нь гаргасан шийдвэрээ эргэлзэж, олон нийтэд алдаа буй нэр хүндээ улам сэвтээхгүй хялбар л байх байлаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …