Энэтхэгт бэлэн мөнгө олгодог автомат машин дахь нийт 1,23 сая рупийн мөнгөн тэмдэгтүүдийг хулганууд мэрж устгасан байсан тухай “India Today” сонин мэдээлсэн байна.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, дээрх АТМ нь бүр тавдугаар сарын 20-ноос ажиллахгүй болсон ба хэдэн долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 11-нд банкны ажилтнууд машины дотор талыг шалгаж үзэхэд их хэмжээний мөнгөн тэмдэгтийг хулганууд жижиглэн мэрж устгасан байжээ.
Бэлэн мөнгө олгодог автомат машинд голдуу 500 болон 2000 рупийн дэвсгэртүүд бүхий 2 сая 948 мянган рупий байсан аж. Одоо цагдаагийн газраас уг асуудлыг мөрдөн шалгаж байгаа юм байна.