Ахилл муур Бразилийн шигшээ багийг ялна гэж зөгнөжээ

Өчигдөр Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Бразил болон Коста-Рикагийн шигшээ багийн хооронд тоглолт болсон. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өчигдрийн тоглолтод Бразилийн багийг хожино гэж зөгнөжээ.
Сонголтыг мэдээж урьдын адилаар явуулав. Хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг муурны өмнө тавихад Ахилл муур нэлээд удсаны эцэст Бразилийн далбааг сонгожээ.

Ахилл муур ОХУ-ын шигшээ багийн Саудын Араб болон Египеттэй хийсэн тоглолтын хожлыг болон Ираны багийн Мароккотой хийсэн тоглолтыг зөв таасан билээ.

Эхний тоглолтондоо тэнцэж хөгжөөн дэмжигчдээ бухимдуулаад байсан Бразилийн шигшээ баг өнөөдөр хоёрдахь тоглолтоо Коста-Рикагийн багтай хийлээ. Дөрвөн жилийн өмнө шуугиулсан Коста Рикачууд болон хаалгач К.Навас нь Бразилчуудыг 90 минутын турш үнэхээр хүнд байдалд оруулж чадсан ч шүүгчийн нэмэлт цагт хоёр гоол алдав.

Өнөөдөр К.Навас Бразилийн олон оддын цохилтыг хааж, ямаршуу хэмжээний хаалгач вэ гэдгээ дэлхий нийтэд дахин харуулав. Коста Рикачууд маш чанд хамгаалалт хийж, үе үе сөрөг довтолгоо хийн Бразилчуудыг сандаргаж байв.

Гурван оноо авахгүй бол хүнд байдалд орох гээд байсан Бразилийн тоглогчид үнэхээр довтолгоогоороо илүү байсан ч Навасын хаалгыг онохгүй байсан. Нэймар бүүр “Жүжиг” тавьж үзсэн ч шүүгчид азаартсан. Гэвч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Коутиньо болон Нэймар дараалан гоолдож багаа аварлаа. Харин Коста Рикачуудаас хоёр ч тоглогч  87 дахь минутад баашилж цаг авах гэж оролдсон нь өөрсөдөд нь илүү зүйл болов бололтой. Ингэснээр Коста Рикачууд нутаг буцах нь тодорхой болж, Бразил сүүлийн тоглолтоо Сербтэй хийн заавал хожих даалгавартай үлдлээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …