Японы эзэн хааны бие тавгүйрхэж төлөвлөсөн арга хэмжээнүүдээд цуцалжээ

Тархины цусан хангамжийн дутагдлын улмаас Японы эзэн хаан Акихитогийн толгой нь эргэж, бие нь чилээрхсэн тул даваа гарагт оролцохоор төлөвлөөд байсан албан ёсны арга хэмжээнүүдийг нь цуцалсан тухай тус улсын Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.

84 настай эзэн хааны бие шөнийн 4 цагийн үед тавгүйрхэж, түүний эхнэр Мичико ордны эмчийг дуудсан бөгөөд эмч түүнд Токио хотын төвд оршдог ордондоо амран, хэвтрийн дэглэм сахихыг зөвлөсөн байна. “Эзэн хааны биеийн байдал тийм ч хүнд биш байгаа тул санаа зоволтгүй” гэж Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.

Өнөөдөр буюу даваа гарагт эзэн хаан Акихито эхнэрийн хамтаар өөрийн үеэл дүү хунтайж Такамадо болон гүнж Хисако нарын бага охин, гүнж Аяако бизнес эрхлэгч залуутай сүй тавих болсноо албан ёсоор зарласантай холбогдуулан тэдний гэр бүлд зочлохоор төлөвлөөд байсан аж.Ирэх оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эзэн хаан Акихито хаан ширээгээ хүүдээ албан ёсоор залгамжлуулах юм. Японы эзэн хаан сэнтийгээсээ ийнхүү татгалзсан тохиолдол сүүлийн хоёр зууны туршид гарч байгаагүй ажээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …