Крымыг Украинд буцааж өгөхөөс нааш Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй гэлээ

Крымын хойгийг Украинд буцааж өгөх хүртэл Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай энэ сарын 16-нд Хельсинки хотод уулзах үеэрээ энэ асуудлыг хөндөх төлөвтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. “ТАСС” агентлагийн мэдээлснээр, Д.Трампын энэ талаархи мэдэгдэлд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбар өгөхдөө “Олон улсын тавцанд хэлэлцэх асуудалд Крымыг Оросын нутаг дэвсгэр гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэх нь байж боломжгүй юм. Энэ талаар хэзээ ч хэлэлцэхгүй. Учир нь Крым бол Оросын салшгүй хэсэг” гэжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …