“Time” сэтгүүл интернет ертөнц дэх энэ оны хамгийн нөлөө бүхий 25 хүнийг нэрлэжээ. Хамгийн нөлөө бүхий хүмүүсийн дунд шоу бизнесийн хүрээнийхэн, алдартай блогчид, улс төрчид орсон байна.
Энэхүү жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Барбадосын дуучин Рианна, Америкийн загвар өмсөгч Кайли Женнер, тус улсын Baby Ariel нэрээрээ алдартай 17 настай дуучин Ариэль Мартин, рэпер Канье Уэст, Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг, Инстаграм дээр блог хөтлөн явуулдаг Бизи Филиппс, Японы илүүдэл жинтэй загвар өмсөгч Наоми Ватанабэ, “YouTube” од Логан, Жейк Пол нар, “YouTube” дээр блог хөтлөн явуулдаг Райан болон Роланд Сабо мөн хамгийн өндөр орлоготой “YouTube” оддын нэг 6 настай блог хөтлөгч Райан нар багтжээ.
Түүнчлэн цагаачлалын талаархи “тэвчихгүй” бодлогыг идэвхтэй эсэргүүцэгч Шарлотта болон Дейв Виллнер, Филиппиний BabaeAko хөдөлгөөн, зэвсгийн худалдаанд тавих хяналтыг чангатгахыг шаардаж буй Флорида муж улсын Парклэнд хотын дунд сургуулийн сурагчид энэхүү жагсаалтад орсон байна.