Эзэн хаан үүрэгт ажилдаа эргэн оржээ

Японы эзэн хаан Акихито энэ долоо хоногийн эхээр бие нь чилээрхсэний улмаас ордондоо хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон ба  пүрэв гарагт бие нь сайжирч үүрэгт ажилдаа эргэн орсон тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

84 настай эзэн хаан пүрэв гарагт эзэн хааны ордонд болсон шинээр томилогдсон элчин сайдуудын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах арга хэмжээнд оролцсон байна. “Эзэн хааны бие бүр мөсөн эдгэрч, үүрэгт ажилдаа эргэн орлоо” гэж эзэн хааны ордны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …