Пак Гын Хэд найман жилийн хорих ял нэмж оноолоо

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад дарамт шахалт үзүүлсэн хэргээр 24 жил хоригдох ял сонсоод байсан БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг авлигын хэрэгтэй холбогдуулан нэмж найман жил сунгажээ.

Сөүл хотын төв тойргийн шүүх Пак Гын Хэг тус улсын тагнуулын байгууллагын төсвөөс 3.3 тэрбум вон ($2.9 сая) хувьдаа завшсан, 2016 оны парламентын сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчдийг сонгоход зүй бусаар нөлөөлсөн гэж дүгнэжээ.Мөнгө завшсан хэрэгт нь 6 жил, сонгуулийн ажиллагаанд нөлөөлсөн хэрэгт нь 2 жилийн хорих ял тус тус оноосон байна.

Пак Гын Хэ эрх мэдлээ буруугаар ашиглаж, дарамт шахалт үзүүлсэн хэргээр 24 жил хоригдох ял сонссон билээ.Одоо 66 настай Пак Гын Хэ нийтдээ 32 жилийн хорих ялтай болсноор хэрвээ ялаа бүрэн эдэлбэл 98 насандаа суллагдахаар болж байгаа юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …