Холливудын алдрын гудамжин дахь Дональд Трампын одыг олон жижиг хэсэг болгон буталж, сүйтгэсэн байна.Энэхүү хэргийг 20 гаруй насны залуу үйлдсэн болохыг цагдаа нар олж, илрүүлэн баривчилжээ.
Холливудын худалдааны танхим жил бүр хөгжим, кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулан тэдэнд алдрын гудамжинд од өгч, нэрийг нь мөнхөлдөг билээ. Одоогийн байдлаар алдрын гудамжинд 2000 гаруй од байгаа аж. Харин Д.Трампын хувьд 2007 онд телевизийн реалити шоу нэвтрүүлгээрээ дамжуулан үзвэр үйлчилгээний салбарт хувь нэмэр оруулсан гэж түүнд алдрын гудамжинд од өгч, нэрийг нь мөнхөлжээ.
Өмнө нь буюу 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Д.Трампын одыг мөн сүйтгэсэн хэрэг гарч байсан байна. Мөн Д.Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш түүний одон дээр юм бичиж, сараачих болон өшиглөх зэрэг үйлдэл иргэдийн дунд газар авсан байна.