Японы хамгийн өндөр настан таалал төгсчээ

Японы хамгийн өндөр настай Чиё Мияако ням гарагт 117 насандаа таалал төгсжээ. Японы хамгийн өндөр настай эмэгтэй Наби Тажима өнгөрсөн дөрөвдүгээр сард өөд болсны дараа 1901 оны тавдугаар сарын 2-нд төрсөн Чиё Мияако тус улсын хамгийн өндөр настай эмэгтэй болсон юм.

Тэгвэл одоо Японы хамгийн өндөр настай хөгшнөөр 1903 онд төрсөн 115 настай Кане Танака болж байна. Тэрбээр одоо Японы Фукуока мужид оршин суудаг байна. Танака эмчийн хяналтад гэртээ байгаа бөгөөд Отеллогоор тоглож хааяа салхинд сууж нарладаг гэнэ.Мөн Японд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бичигдсэн 113 настай Масазо Нонака Хоккайдо мужийн Ашоро-д оршин сууж байгаа ажээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …