Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн төрснийхөө дараа зургаан долоо хоногийн дараа шууд ажилдаа эргэн орлоо.Тэрбээр анхныхаа хүүхдийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд өлгийдөн авсан юм. Жасинда Ардернг жирэмсний амралттай байх хугацаанд ерөнхий сайдын орлогч Уинстон Питерс гүйцэтгэж байсан аж. Хүүхдээ төрүүлэх үедээ ч ажлаасаа холдоогүй бөгөөд эмнэлэгт байхдаа ч хэд хэдэн чухал асуудалд зөвлөгөө өгөх маягаар оролцжээ.
Жасинда Ардерн удахгүй парламентын чуулганд охинтойгоо сууж, шаардлагатай бол хөхүүлнэ гэдгээ орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Мөн есдүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхиий ассамблейн чуулганд охинтойгоо хамт оролцох төлөвлөгөөтэй гэжээ.