Стивен Сигалыг тусгай төлөөлөгчөөр томилжээ

ОХУ-ын иргэн, АНУ-ын жүжигчин Стивен Сигалыг  ОХУ-ын Гадаад хэргийн яамны Орос-АНУ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогджээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээллээ.

“Стивен Сигал ОХУ-ын Гадаад Хэргийн яамны Орос-АНУ-ын хүмүүнлэгийн харилцааны асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдлоо. Түүний үүрэг бол соёл, урлаг, олон нийт болон залуучуудын солилцоо зэрэг хүмүүнлэгийн салбарт ОХУ-АНУ-ын харилцааг цаашид хөгжүүлэхэд оршино”  гэж албан ёсны мэдээлэлд дурджээ.

Өдгөө 66 настай тэрбээр 2016 онд ОХУ-ын иргэншил авсныхаа дараа мэдэгдэл хийхдээ, Ерөнхийлөгч В.Путиныг дэлхийн хэмжээний гайхалтай удирдагчдын нэг юм гэж сайшаагаад, надад иргэншил олгосон энэ үйл явдал нь АНУ болон ОХУ-ын харилцаа сайжирч эхлэх дохио болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …