Леонардо Ди Каприо эко пүүз үйлдвэрлэнэ

 Америкийн  жүжигчин Леонардо Ди Каприо  “Allbird” компанийн  байгальд ээлтэй шинэ төрлийн спорт гутал үйлдвэрлэх ажилд хөрөнгө оруулахаар болжээ.

Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ” “Allbird”-с байгальд ээлтэй түүхий эд боловсруулж, гутлын үйлдвэрлэлд шинэ үе авчирж байгаад баяртай байна. Шинэ бүтээгдэхүүн дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа экологийн доройтлын асуудлыг шийдвэрлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж ярьжээ.

2016 онд байгуулагдсан Allbirds компани нь Шинэ Зеландын хонины ноос, модноос гаргаж авсан утас, дахин боловсруулсан шил, цаасаар гутал үйлдвэрлэдэг. Чихрийн нишингээр хийсэн сүүлийн загварын пүүз нь гэхэд 35 ам.доллараар худалдаалж байгаа юм. Леонардо Ди Каприогийн тэргүүлдэг байгаль орчныг хамгаалах сан энэ жил Сейшелийн арал орчмын далайн ан амьтныг хамгаалах ажилд 1 сая ам.доллар хандивлажээ.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …