Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш Фижи арал дээр 39616 жолооч хурд хэтрүүлсэн нь бүртгэгдээд байгаа ба хурд хэтрүүлэх нь зам тээврийн ослоор амиа алдахад хүргэдэг шалтгаануудыг тэргүүлж байна гэж Фижи улсын цагдаагийн газраас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Энэ онд зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүний тоо 46 хүрсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Тэдгээрийн 22 нь хурд хэтрүүлсний улмаас амиа алдсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь тус улсад тулгамдаад байгаа асуудлуудын нэгт тооцогдож байгаа ба энэ нь зам тээврийн ослын улмаас амиа алдахад хүргэж буй хоёр дахь томоохон шалтгаан болоод байгаа аж.
Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, жолооч нараас гадна явган зорчигчдын гэм буруугаас мөн зам тээврийн осол гарч байгаа бөгөөд энэ онд амиа алдаад байгаа хүмүүсийн 4 нь гэм буруутай үйлдэл гаргасан явган зорчигч байжээ.