Ким Жн Ун Оросын ерөнхийлөгчид баяр хүргэсэн цахилгаан илгээжээ

Солонгос улс Японы дарлалаас чөлөөлөгдсөний 73 жилийн ойн баярыг тохиолдуулан Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэсэн цахилгаан илгээжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

Баяр хүргэсэн цахилгаанд Ким Жөн Ун Оросын төрийн тэргүүн болон ард иргэдэд нь халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, хүчирхэг Орос улсыг байгуулах шударга үйл хэрэгтээ улам их амжилт гаргахыг В.Путинд хүсчээ.

“Дайны үед хоёр улсын ард иргэд мөр зэрэгцэн дайтаж явсан нь Умард Солонгос, Оросын шинэ үеийн харилцааг цаашид хөгжүүлэх хөдөлгөгч хүч нь болсон хоёр улсын найрсаг харилцааны бат бөх үндэс юм” хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос улсын цэргүүд 1945 оны 8 дугаар сарын 15-нд Солонгосыг Японы колончлолоос чөлөөлсөн бөгөөд Японы хаан бууж өгч байгаагаа зарлаж байжээ. Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгон босгосон “Чөлөөлөлт” хөшөө Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын Моранбон ууланд байдаг аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …