“Google” компани ямар ч тохиолдолд хэрэглэгчдийнхээ байршлыг бүртгэн авах боломжтой ажээ.
Энэ нь “Google” компанийн газрын зураг, хайлтын системийг ашигладаг “Android” болон “Apple” загварын гар утастай хоёр тэрбум орчим хүнд хамааралтай юм.
Хэрэглэгчдийнхээ байршлыг бүртгэдэг энэ асуудлыг Принстоны их сургуулийн эрдэмтэд судалж, нотолгоо гаргажээ. Харин АНУ-ын хууль тогтоогчид энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.
Гэвч “Google” компани, “газрын зураг, хайлтын системийг ашиглах болон байршил заагчийг хэрхэн унтраах талаар тодорхой заавар гаргаж өгсөн” гэж хариу мэдэгдэл хийжээ.
Энэхүү судалгаагаар хэрэглэгчид гар утасны байршил заагчаа унтраасан ч гэсэн тэдний хаана байсан, байгааг тус компани бүртгэдэг болохыг нотолжээ.
Доор дурдсан тохиолдлуудад “Google” таны байршлыг бүртгэн авдаг байна.
• Газрын зураг ашиглах үед
• “Android” загварын гар утас цаг агаарын мэдээг автоматоор шинэчлэх үед
• Байршилтай ямар ч хамааралгүй мэдээ мэдээллийг “Google”-ээс хайх үед