Газрын тосны экспортын татвар энэ оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 5,4 ам.доллароор буурч, 130 ам.доллар/тонн болно. Одоогийн байдлаар, газрын тосны экспортын татварын хэмжээ 135,4 ам.доллар/тонн байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд дурджээ.
7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 14 хүртэлх хугацаанд хийсэн мониторингийн үнэлгээгээр Urals маркийн газрын тосны дундаж үнэ нэг торх нь 71,05 ам.доллар буюу нэг тонн нь 518 ам.доллар байлаа.
1 тонн өтгөн газрын тосонд ногдуулах татварын хэмжээ 22,4 ам.доллароос 21,4 ам.доллар болж буурна. Цайвар өнгийн газрын тосны бүтээгдэхүүн болон маслонд ногдуулах татвар 39 ам.доллар/тн, бараан өнгийн газрын тосны бүтээгдэхүүний татвар 130 ам.доллар/тн болно.
Таваарын бензиний экспортын татвар 39 ам.доллар/тн болж, шингэрүүлсэн хийн татвар 18,1 ам.доллар/тн байснаа 8,6 ам.доллар/тн болж буурах аж.