Despacito-г хамтран дуулаачийн нэг Испанид 2.5 сая еврогоо хулгайд алджээ

Despacito дууг хамтран дуулагчийн нэг, Daddy Yankee нэрээр олны танил болсон Рамон Луис Айялаа Родригесийн хоёр сая гаруй еврог Валенси хотын Cortes Valencianas зочид буудлаас хулгайлжээ.

Дуучны буудалласан өрөөний сейфнээс алмаз, алтан зүүлт болон бэлнээр 2.5 сая евро алдагдсан гэнэ. Хэргийг Испанийн цагдаа нар шалгаж эхлээд байна.Las Provincias агентлагийн мэдээлснээр хулгайч хэргийн газарт ул мөр үлдээгээгүй аж. Түүнээс гадна гэмт этгээд өрөөнд нь буудлын картаар нэвтэрсэн байж магадгүй ажээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …