Умард Солонгосын эсрэг авсан олон улсын хоригийг “дээрмийн шинжтэй үйлдэл” гэж үзэж байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун илэрхийлэхийн сацуу манай ард түмэн дайсагнасан хүчнүүдийн эсрэг тэмцэлд нэгдмэл хэвээр байгаа гэж мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Умард Солонгосын зүүн өмнөд нутгийн Вонсан-Кальма эргийн аялал жуулчлалын бүсэд айлчлах үеэрээ хэлсэн байна.
“Вонсан дахь эргийн аялал жуулчлалын бүсийн барилга байгууламжийн томоохон компани нь дээрэм тонуулын шинжтэй хоригуудаараа ард түмнийг нухчин дарахыг оролдож буй дайсагнасан хүчнүүдийн эсрэг тэмцэх бидний тэмцлийг харуулж байна.
Энэ бүхэн намынхаа нэр хүндийг хамгаалах гэсэн амь өрссөн тэмцэл бөгөөд ард түмнийн аз жаргалын төлөөх үр дүнтэй тэмцэл юм. Энэ хэцүү цаг үед ийм томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг хийж дуусгах цагт манай нам, арми хийгээд ард түмний нэгдэл, нягтралыг дэлхий дахин харах болно” гэж Ким Жөн Ун хэлсэн байна. Бүтээн байгуулалтын төслийг ирэх онд дуусгахыг Умард Солонгосын удирдагч үүрэг болгожээ.