Азийн спортын наадамд оролцогчоос сэргээш илэрчээ

 Туркменистаны бөх Рустем Назаров нь энэ удаагийн Азийн спортын наадмын сэргээшийн сорилд унаж, эрхээ хасуулсан анхны тамирчин болсон тухай наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт мэдээлэв.

Чөлөөт бөхийн 57 килограммын жингийн тамирчин Р.Назаров нь ням гарагт Энэтхэгийн бөх Сандееп Томартай учраа таарч, ялагдсан юм. Харин наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан тэмцээний өмнөх сорилтын хариу гарахад Р.Назаровын сорилоос хориотой бодис болох фуросемид илэрсэн байна. Азийн олимпийн зөвлөлийн дүрэм журмын дагуу түүний энэ тэмцээнд гаргасан амжилтыг хүчингүй болгосон байна.

Дөрвөн жилд нэг болдог Азийн спортын наадмын энэ удаагийн тэмцээн Индонези улсын Жакарта болон Палембан хотод наймдугаар сарын 18-нд албан ёсоор эхэлсэн билээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …