Дэлхий дахинд дөрвөн сая орчим дүрвэгч хүүхэд сургуульд хамрагдаагүй байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн тайланд дурджээ.
Энэ тоон үзүүлэлт нэг жилийн хугацаанд 500 мянгаар нэмэгдсэнийг агентлаг мөн дурдлаа.
“Түрлэгийг эргүүлэх: Дүрвэгсдийн боловсрол эзэмших нөхцөл гамшгийн хэмжээнд байна” нэртэй уг тайланд, Засгийн газрууд, НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг болон түнш байгууллагууд дүрвэгч хүүхдүүдийг сургуульд хамруулах хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч тэдгээр хүүхдийн тоо нэмэгдсээр байна гэж бичсэн байна.
2017 оны сүүл үед дэлхий дахинд 25.4 сая гаруй дүрвэгч байсны 52 хувь нь хүүхэд байсан бол 7.4 сая нь сургуулийн насны хүүхэд байжээ.
Боловсрол бол хүүхдүүдийн сэтгэлийн шархыг эдгээх арга замуудын нэг бөгөөд тэд боловсрол эзэмшсэнээр өөрийн эх орноо сэргээн босгох боломжтой болох юм гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди мэдэгдлээ.