”ХуанЖу Гэг” киноны Жин Суогийн дүрд тоглосон Хятадын алдарт жүжигчин Фан Бингбинг АНУ-ын Лос Анжелесын цагаачлалын албанаас улс төрийн орогнол хүссэн тухай Сингапурын “The Straight Times” сонин мэдээлжээ. Фан Бингбинг татварын хэргээс болж Хятадаас зугтаж болзошгүй тухай тус сонинд дурдсан байна.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Хятадын алдартай телевизийн хөтлөгч Куй Юнъюань жүжигчин эмэгтэйг татвараас зайлсхийсэн гэж олон нийтийн телевизээр мэдэгдсэн аж. Юнъюань “Гар утас 2” киноны зураг авалтын үеэр “Арга билэг” гэсэн хоёр гэрээг байгуулсан. 60 сая юань авснаа нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн.
Татварын хуулиар Фанг Фан Бингбинг тус мөнгөнөөс 10 сая юанийн татвар төлөх ёстой гэж мэдэгджээ.Энэ мэдэгдлийн дагуу өнгөрсөн зургадугаар сарын эхээр Хятадын татварын алба жүжигчин Фан бүсгүйг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж эхэлсэн аж.