Ираны Ерөнхийлөгчтэй уулзах боломжтой гэж Д.Трамп мэдэгдлээ

НҮБ-ын хуралдааны дараа Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзах боломжтой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.

Кувейтын Амир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахтай уулзалт хийхийнхээ өмнө тэрбээр “боломжгүй зүйл гэж үгүй” гэж хэлсэн байна.

“Тэд яриа хэлэлцээ хийх эсэх нь тэднээс л шалгаална. Надаас хамаарахгүй. Миний хувьд уулзахад хэзээд ч бэлэн. Цаашид юу болохыг харъя” гэж тэрбээр хэллээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 30-нд тэрбээр урьдчилсан нөхцөл болзол тавихгүйгээр Х.Руханитай уулзахад бэлэн гэж байсан билээ.

“Би хэнтэй ч уулзахад бэлэн. Хэрэв тэд уулзахыг хүсвэл би уулзах болно. Хэзээ ч байсан хамаагүй. Тэдний улс оронд ашиг тустай. Тэдэнд ч тустай. Мөн бидэнд ч тустай. Түүнчлэн дэлхий нийтэд ашиг тустай юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.

Гэсэн хэдий ч өнгөрсөн 8 дугаар сард АНУ-ын зүгээс Ираны эсрэг дахин хориг тавьсан юм. Үүний хариуд Х.Рухани “АНУ ийм арга хэмжээ авсандаа харамсах цаг ирнэ” гэж мэдэгдсэн байна. Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ гарсны дараа Ираны төрийн тэргүүн хэлэхдээ “хориг тавьсан нөхцөлд АНУ-ын засаг захиргаатай ямар ч яриа хэлэлцээ хийх итгэл найдвар алга” гэж байсан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …