Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 42 хүрчээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн өглөө Японы Хоккайдо арал дээр болсон 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 42 хүрсний зэрэгцээ 650 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлэв.

Ням гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эмгэнэл илэрхийлэхээр газар хөдлөлтийн төв Ацума хотод очсон байна. Тэрбээр тус нутгийн төлөөлөгчдийн хамтаар газар хөдлөлтөд өртөн сүйрсэн хэсэгт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ.

“Ням гарагийн оройны байдлаар түр хоргодох байранд 2600 орчим хүн байрлаж байна” гэж Хоккайдо арлын удирдлагууд мэдээллээ. Мөн 70 орчим байшин барилга сүйдсэн аж.

Нийтийн тээврийн үйлчилгээ аажмаар хэвийн ажиллагаандаа орж байна. Ням гарагийн өглөө хот доторх зарим галт тэрэг хөдөлгөөнөө үргэлжлүүлж эхэлжээ. Ачааны галт тэргийн ажиллагаа хэвийн болсноор бараа бүтээгдэхүүний хүргэлт сайжрах төлөвтэй байгаа юм.

Харин оршин суугчдын орон байрны цахилгаан хангамж тогтворгүй байгаа бөгөөд газар хөдлөлтийн улмаас “Хоккайдо” цахилгаан хангамжийн компани тус муж дахь хамгийн том цахилгаан станцаа түр хаахад хүрсэн ба хэвийн ажиллагаанд нь эргүүлэн оруулахад нэг долоо хоног гаруйн хугацаа шаардлагатай ажээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …