“Бид 2020 он гэхэд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол хүн төрөлхтөн гамшигт үр дагавар бүхий уур амьсгалын өөрчлөлтөөс зайлсхийх аргагүй болж, улам бүр эрсдэлд орох болно. Иймийн учраас би улс төрчид, бизнес болон шинжлэх ухааны салбарын манлайгчид хийгээд дэлхий нийтэд уриалж байгаа юм” гэж НҮБ-ын төв байранд үг хэлэх үеэрээ А.Гутерреш тэмдэглэжээ. Мөн тэрбээр ард иргэд ялангуяа залуучуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг кампанит ажилд идэвхийлэн оролцохыг уриалсан байна.
Есдүгээр сарын 25-нд эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр энэхүү уриалгаа дахин дэвшүүлнэ гэж А.Гутерреш тэмдэглэжээ. Мөн тэрбээр ирэх оны есдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийн талаархи дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.