Малайзын Куала-Лумпур олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд хагас жилийн турш байж, өөрийнхөө бичлэгийг нийгмийн сүлжээнүүдэд тавьж байсан Сирийн иргэнийг цагдаа нар баривчилсан тухай “Star” сонины цахим хувилбарт мэдээлжээ.
Бүр гуравдугаар сард Дамаск хүрэх тасалбараар нисэх онгоцны буудлын нислэгийн бүсэд нэвтэрсэн Сирийн иргэн Хассан аль Кантарыг даваа гарагт баривчилсан байна. Цэрэгт татан, байлдааны бүсэд илгээж магадгүй учраас эх орондоо буцахыг хүсэхгүй байгаагаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж байсан тэрбээр нисэх онгоцны буудлын нислэгийн бүс дэх амьдралынхаа талаарх бичлэгийг интернэтэд тавьж байжээ.
“Нислэгийн бүсэд тасалбараар нэвтэрч орсон зорчигч нисэх онгоцондоо сууж, нисэх ёстой. Тэр үүнийг хийгээгүй учир энэ бүх хугацаанд тэрбээр нислэгийн бүсэд хууль бусаар байсан гэсэн үг бөгөөд эрх баригчид энэ асуудлыг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй байсан” гэж Малайзын Цагаачлалын албаны дарга Мустафар Али Сирийн иргэнийг баривчилсантай холбоотойгоор мэдэгдсэн байна.
Цагдаад мэдүүлэг өгсний дараа Хассан аль Кантарыг Цагаачлалын албанд шууд шилжүүлэн өгнө гэж тэрбээр мэдээлжээ. “Үүний дараа бид түүнийг эх оронд нь албада