Бензин болон дизель хөдөлгүүртэй шинэ автомашинуудыг 2030 оноос эхлэн худалдахыг хориглох хуулийн төслийг Данийн Засгийн газар парламентаар хэлэлцүүлэх гэж байгаа тухай тус улсын Эрчим хүч, уур амьсгалын яамны төлөөлөгч мэдээлжээ.
“Энэ саналыг Засгийн газар парламентад удахгүй албан ёсоор өргөн барина” гэж тэрбээр хэлсэн байна.
Хэрэв уг саналыг парламентад оруулбал, Дани улс ийм автомашинуудыг 2040 оноос эхлэн худалдахыг хориглосон Их Британи, Франц улсын жишгийг дагана.
Их Британид дизель хөдөлгүүртэй автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах зорилгоор хэд хэдэн хязгаарлалт тогтоожээ. Тухайлбал, 2019 оноос эхлэн үйлдвэрлэснээсээ хойш хоёр жил болон түүнээс дээш жил явсан дизель хөдөлгүүртэй автомашинаар нийслэл Лондон хотын төвөөр явахыг хориглосон байна.
Герман улсад мөн Бензин болон дизель хөдөлгүүртэй автомашинуудыг худалдахыг хоригллох асуудлыг хэлэлцэж байгаа аж.