Амур болон Еврейн мужууд усанд автсан хэвээрээ байна

Паводок в Амурской областиОросын Алс Дорнодод 1,2 мянган орон сууцны байшин Хабаровскийн хязгаар, Амур болон Еврейн мужуудад усанд автсан хэвээрээ байна.

Тэнд ойролцоогоор 12,5 мянган хүн оршин суудаг байна.  Энэ зовлонд өртсөн хүмүүст зориулан урт хугацаагаар байрлах 53 цэгийг байгуулж тэнд 2 мянга гаруй хүн байгалийн гамшгийг туулан өнгөруулж байна. Мөн хүүхдүүдэд зориулан эрүүлжүүлэх зусланг ажиллуулж байгаа юм.

Амур мөрөн дэх усны төвшин буурч өнгөрсөн хоногт Комсомольск, Ульчскийн дуургуудийн 4 суурин газарт ус байхгуй болжээ.

Гэсэн хэдий ч байгалийн гамшгийн ур дагавартай тэмцэх тэмцэл үргэлжилсээр л байна. Түүнд ойролцоогоор 20-иод мянга гаруй хүмүүс дайчлагдсан юм. Одоо түймрийн насосны станц хонгилуудаас усыг соруулан авч, газар нутгуудаар халдваргуйжуулэх ажиллагаа хийгдэж байна.

Үерийн аюул Алс Дорнодод 8 сард эхэлж Амар мужаас Хабаровскийн хязгаар хүртэл өргөн уудам газар нутгийг хамарсан билээ. Түүнд 100 гаруй мянган хүн өртсөн байна. Энэ тухай өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …