Оросын жүжигчин Николай Караченцов таалал төгсчээ

Оросын жүжигчин Николай Караченцов Москва хотод баасан гарагт 74 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай түүний хүү Андрей Караченцов ТАСС агентлагт мэдээлсэн байна.
Тэрбээр Москва хотын 62 дугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өглөө нас баржээ. Николай Караченцов “Том хүү”, “Капуцины цэцэрлэгт гудамжнаас ирсэн хүн”, “Цагаан шүүдэр”, “Электрон жаалын адал явдал” зэрэг олон арван кинонд дүр бүтээсэн билээ.
 2005 оны хоёрдугаар сарын 28-нд жүжигчин автомашины осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авчээ.
 Нэг жилийн өмнө түүнд уушгины хорт хавдар илэрсэн байна. Тэрбээр хорт хавдрын эмчилгээг эхлүүлж, арванхоёрдугаар сард эхний эмчилгээгээ хийлгэж байжээ.

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …