БНХАУ-ын 55 дахь удаагийн “Алтан морь” кино наадам Тайванийн нийслэл Тайпей хотод энэ сарын 17-нд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн “Алтан морь” шагналд Жань Имоуны найруулсан “Сүүдэр” кино хамгийн их шагналыг хүртсэн байна.
Харин шилдэг киногоор Ху Богийн найруулсан “Заан сууж л байна” кино тодорсон байна. Тус кинонд өөрсдөд нь тулгарсан асуудлаас мултрахын тулд домогт гардаг зааныг хайдаг дөрвөн хүний тухай өгүүлдэг ажээ. Тэрбээр 29 настай байхдаа буюу өнгөрсөн оны 10 дугаар сарын 12-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өөрийн амиа егүүтгэсэн юм. Түүний шагналыг ээж нь гардан авч, ёслолд хүрэлцэн ирсэн олонд хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн байна.Шилдэг баримтат киногоор Фу Юэгийн найруулсан “Тайванийн залуучууд” кино шалгарчээ.